Sonirhuulahad

2016-04-16 - Бидэнд хэрэгтэй мэдээлэл

Их дээд сургуулиудын босго оноо 400-620-ын хооронд байна.

Их дээд сургуулиудын босго оноо 400-620-ын хооронд байна
Өнгөрөгч даваа гарагаас 2016-2017 оны хичээлийн жилд шинээр оюутан болох элсэгчдийн ерөнхий шалгалтын бүртгэл улс орон  даяар эхэлсэн. Бүртгэл  дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цаг хүртэл явагдана гэдгийг албаныхан мэдээлсэн юм. Энэ жил улсын хэмжээнд 36207 хүүхэд ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа юм. 

Элсэгчид Монгол хэлний хичээлийн шалгалтыг заавал өгдөг болсон бөгөөд 400-гаас дээш оноо авч байж бусад хичээлийн шалгалтуудаа өгөх учиртай. Тиймээс төгсөгчид эх хэлний шалгалтаа амжилттай давж гарах нь чухал юм.Ингээд ЭЕШ-аа өгсөн элсэгчид авсан онооныхоо дагуу харьяалагдах сургуулиудад бүртгүүлэх учиртай.  

Харин их сургуулиудын босго оноо 400-560-ын хооронд байдаг юм. Тухайлбал МУИС-ын босго оноо 560, МУБИС 500-600,  ШУТИС 440, ХААИС 500, ЭМШУИС 560, ХУИС 560, СУИС 400-420, СЭЗДС 620  гэх мэтчилэн босго оноогоо тогтоожээ.

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 16 » Нийт: 17
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax